Нүүр хуудас

Нүүр хуудас | Танилцуулага | Таны мэдлэгт | Хичээл | Холбоос | Холбоо барих |

Зарлал

2010/11/14

Батсүх Амархүү

Онч мэргэн үгс

-Өөрийгөө бүү магт. Өрөөлд түүнийгээ даатга.
-Алт мөнгийг гангаар шалгадаг шиг хүмүүнийг магтаалаар сорино.
Андре
-Найрлаж суугаа нөхөдрүүгээ биш, зовлонд унасан нөхөдрүүгээ л бүхнээ орхин яарах хэрэгтэй.
-Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.
-Аливаа хүн гагцхүү өөрийн дутагдлаас болж аз жаргалгүй байх нь бий.
-Хүн гэдэг хичнээн аугаа билээ, гэхдээ жинхэнэ хүн мөн бол шүү дээ
-Аливаа хүн амласан л бол түүндээ хүрдэг байх ёстой.
-Эелдэг зан илүүднэ гэж байдаггүй.
-Хэдий чинээ сул дорой амьтан байна, тэр хэмжээгээр өөрчлөлт бүхэн түүнд аймшигтай санагдана.
-Эхлээд өөртөө тусал, тэгвэл бурхан ч мөн чамд тусална.
-Хүн хаана байх хувьтай байна, тийшээ л очдог. Гагцхүү тэр яагаад тэнд хэрэгтэй болсноо хэзээ ч мэддэггүй.
-Хэн ч өөрийн эцэг эх, үр хүүхэд, ах дүүсийг сонгодоггүй. Гагцхүү бид хайртай хүнээ л сонгодог.
-Гайхамшгийг хүсч буй хүнд тэвчээр хэрэгтэй.
-Ямагт хүрч чадахгүй зүйлдээ дурлаж амьдрах хэрэгтэй. Өөдөө тэмүүлдгийнхээ хүчинд л хүн өндөр амжилтанд хүрдэг.
-Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд амархан болчихгүй.

Инфляцийн тухай

Инфляци гэдэг нь тухайн улс оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээнээс гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэтэрсэн нөхцөлд үүсдэг мөнгөн ханшийн үнэгүйдэл юм. Инфляци нь үнийн хэт өсөлтөөр илэрдэг бөгөөд түүнийг хэмжихдээ жилийн хэрэглээг тодорхойлж чадах багц бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтөөр тодорхойлдог. Үнийг дээрээс (засгийн газраас) хатуу тогтоовол бараа үйлчилгээний хэмжээ хомсддог, хатуу үнийг чөлөөлбөл бүтээгдэхүүний үнэ өсч инфляци хүчтэй явагдаж эхэлдэг. Инфляцийн түвшин нь эдийн засаг хөгжих тогтворжих эс тогтворжихын гол нөхцөл учраас үүнийг засгийн газрууд эдийн засаг, нийгмийн бодлогынхоо гол бүрдэл болгон байнга анхаарч байдаг. Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжих үеэс үнийг чөлөөлж, инфляцийн үзэгдэлтэй анх тулгарч, тэр тухай ойлголт нь гүнзгийрэн, улмаар түүнийг хязгаарлах, бууруулах бодлого явуулсан. Инфляци нь 2 үндсэн шалтгааны улмаас үүсдэг. -эрэлтээс үүдэлтэй -нийлүүлэлтээс үүдэлтэй гэж ангилдаг. Эрэлтээс үүдэлтэй инфляци гэдэг нь хүн ам, айл өрхийн өсөн нэмэгдэж буй төлбөрийн чадвартай эрэлтээс санал болгосон үйлдвэрлэл, үйлчилгээний тоо хэмжээ хоцрох явдал юм. Энэ үед дэлгүүрийн лангуу хоосрох, хүмүүс ямар ч хамаагүй барааг авч “дарах” явдал илтэд ажиглагддаг. Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляци гэдэг нь үйлдвэрлэл, үйлчилгээний зардал ихсэх эсвэл тэдгээрийн нийлүүлэлтийн механизм гажилттай болсноос үүдсэн инфляци юм. Энэ үед үйлдвэрлэлийн цалин, үндсэн түүхий эдийн үнэ “огцом” өсөх үндсэн дээр бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нэмэгдсэнээс үүсэлтэй инфляцийг бий болгодог. Инфляцийг үнийн индексээр хэмждэг. Тухайн жилийн инфляцийн хурдацыг тооцохдоо энэ жилийн үнийн индексээс өнгөрсөн жилийн үнийн индекийг хасаад гарсан зөрүүг нь өнгөрсөн жилийн үнийн индекст харьцуулж хувиар илэрхийлнэ. Инфляцийг өсөлтийн түвшингээр нь: • Хэвийн (жилийн үнийн өсөлт 10%-иас хэтрэхгүй) • Өндөр (жилийн үнийн өсөлт 10-200%) • Хэт (жилийн үнийн өсөлт 200%-иас дээш) гэж гурав хуваана. Зах зээлийн тогтолцоо тогтворжсон үед эдийн засаг дахь инфляци жилдээ 10%-ийн дотор хэлбэлзэж байдаг бөгөөд үүнийг эдийн засагчид хэвийн гэж үздэг. Инфляцид нөлөөлдөг хүчин зүйл: 1. Инфляци ба орлого Үүнтэй холбогдон нэрлэсэн ба бодит орлого гэж бий болно. Нэрлэсэн орлого гэдэг нь хүмүүсийн цалин хөлс, рент, хүү зэрэг ашгийн хэлбэрээр авч буй мөнгөн орлого буюу мөнгөний тоо хэмжээг хэлнэ. Бодит орлого гэдэг нь нэрлэсэн орлогоор худалдан авч байгаа бараа үйлчилгээний тоо хэмжээ түүний худалдан авах чадварыг хэлнэ. 2. Инфляци ба зээлийн хүү Энэ хоёр хоорондоо маш хүчтэй хамааралтай. Инфляци зээлийн хүү хоёрын хоорондын хамааарлыг Фишер судалсан. Фишерийн тэгшитгэлээр инфляцийн хувьд 1% өсөхөд түүнийг дагаад зээлийн хүүгийн түвшин 1% дээшилнэ. Үүнтэй холбогдон бодит ба нэрлэсэн зээлийн хүү гэж гарч ирдэг. Инфляци үүсэх шалтгаан олон боловч хамгийн тоймтой нь хүн амын худалдан авах чадварын цочмог өөрчлөлт, хэрэглээний зүйлсийн хомсдол, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, цаасан мөнгийг гүйлгээнд ихээр гаргах, бараа үйлчилгээний үнэ, цалин үндэслэлгүй өсгөхтэй холбоотой юм. Ер нь инфляци өсөх нь бизнесийн орчин муудах, хүмүүсийн төлбөрийн чадвар доройтох, ядуурал, ажилгүйдэл өсөх, эдийн засгийн өсөлт буурах, улмаар зогсох сөрөг үр дагавартай байдаг. Ажилгүйдэл, Инфляци нь тухайн улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг төдийгүй ард түмний амьдралд ч нөлөөлдөг байна. Иймээс ч ямарч улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр байж байдаг зүйл юм. Монгол орон зах зээлийн тогтолцоонд шилжиж, бүх юм хувийн хэвшилд хэвшилд шилжсэнээр үйлдвэрлэл унаж, хэт инфляцид автагдсан юм. Судалгаанаас үзэхэд үйлдвэрлэл унаж, ҮНБ хамгийн бага байсан үеүдэд инфляцийн түвшин маш өндөр байжээ. Манай орны хувьд экспорт нь импортоосоо ямагт бага байгаа нь дотоодын үйлдвэрлэл бага байгаа төдийгүй зээлийн хүүгийн түвшин өндөр байгаатай холбоотой юм. Иймд дотоодын жижиг, дунд үйлдвэрлэлийг сэргээж, зээлийн хүүгийн түвшинг бууруулах бодлого явуулах нь зүйтэй юм.

Хөрөнгийн бирж гэж юу вэ?

Хөрөнгийн биржийн тухай
Компанийн хувьцааг борлуулж, худалдан авдаг газрыг хэлнэ. Хөрөнгийн бирж нь зах зээлийн эдийн засагт хоёр чухал үүрэг гүйцэтгэнэ. Нэгдүгээрт, хөрөнгө оруулагчдын үзүүлэлтийг гаргадаг. Хоёрдугаарт хөрөнгө оруулах сангийн эх сурвалж болдог.

Хөгжингүй орнуудын зах зээлд хүмүүс бэлэн мөнгөөр компанийн хувьцаа худалдан авдаг. Жишээлбэл, Монголын архины нэгэн үйлдвэр үндсэн хөрөнгийнхөө 60 хувийг нийтэд худалдах шийдвэр гарган хувьцаа хэвлүүлсэн байна. Хадгаламжиндаа мөнгөтэй хүмүүс тус компанийн ногдол ашиг хүртэх зорилгоор хувьцаа худалдан авдаг. Хувьцаагаа худалдсанаар тус компани хөрөнгө оруулах, эсвэл бусад зорилгоор ашиглах бэлэн мөнгөтэй болдог аж.

Хэрэв хувьцаа эзэмшигч нь жилийн эцсийг хүлээн ногдол ашгаа авах сонирхолгүй байвал хувьцаагаа бусдад үнэ тохирон худалддаг. Энэ байдал эдийн засгийн ерөнхий хандлагыг тодорхойлдог байна.

Хэрэв хувьцаа авч байгаа хүн өндөр ногдол ашиг олно гэсэн итгэлтэй байвал тэрбээр хувьцаагаа өндөр үнээр худалдан авч болох агаад энэ нь зах зээлд эергээр нөлөөлдөг байна. Харин ногдол ашиг олж авч чадахгүй гэж бодож байвал мөнгөө Засгийн газрын бонд зэрэг эрсдэл багатай үнэт цаас худалдан авахад зориулдаг.

Тиймээс хөрөнгө оруулагч хомсддог учраас компаниудын үнэ цэнэ буурч, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлдөг байна.

Бонд гэж юу вэ?

Бонд гэж юу вэ?
Бонд /өрийн бичиг/-ын тухай
Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг чухал үнэт цаасны нэг бол бонд юм. Энэ нь зээл олгосон болохыг гэрчилж буй үнэт цаас юм.
Бонд эзэмшигч нь хөрөнгө эзэмшигч биш зөвхөн зээлдэгч. Нөгөө талаас хөрөнгийнхөө харьцангуй аюулгүй байдлыг хангах, илүү баталгаат ашиг, хүү олох сонирхолтой хүмүүс, байгууллага бонд худалдаж авдаг.
Бондыг засгийн газар, орон нутгийн захиргаа, компани аль аль нь гаргаж болох ба дараах бүрдүүлбэртэй байна. Үүнд:
- Түүнийг гаргасан газрын нэр.
- Сери, дугаар
- Нэрлэсэн үнэ. (Бондын нэрлэсэн үнэ гэдэг нь анхны өртөг юм.)
- Төлбөр дуусах хугацаа
- Зээлийн хүү зэрэг орно.
Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагаас бондыг гол төлөв төсвийн алдагдлыг нөхөх, үйлдвэр, пүүс, банк зэрэг байгууллагууд нэмэлт хөрөнгийн хэрэгцээгээ хангах зорилгоор тодорхой хугацаатай гаргадаг.
Бонд гаргагч нь түүнийг худалдан авсан байгууллага хүмүүст жил бүр тодорхой хэмжээний хүү, мөн хугацаа дуусахад анх зээлдэн авсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ. Бонд нь гаргагч этгээдийнхээ хөрөнгөөр баталгаажсан байдгийн учир нь хэрэв бонд гаргагч үүргээ биелүүлж чадахгүй бол хөрөнгөө худалдаж өрийн бичиг эзэмшигчийг хохиролгүй болгох үүрэгтэйг илэрхийлнэ. Зарим тохиолдолд тодорхой нэр бүхий хөрөнгөөр баталгаажсан бонд гаргаж болох бөгөөд түүнийг барьцаат бонд гэдэг.
Эдийн засаг дахь хамгийн бага хүүтэй өрийн бичиг нь засгийн газрынх байх ёстой гэж үздэг. Яагаад гэвэл Засгийн газрын өрийн бичиг дээд зэргийн баталгаатай байх ёстой. Засгийн газрын өрийн бичиг голчлон хамгийн өндөр зэрэглэлтэй байдаг тул хамгийн бага хүүтэй шагналт төлбөр төлдөг. Эдгээр өрийн бичиг нь орлогын татвараас чөлөөлөгддөг. Энэ өрийн бичгийг авахад аз туршилт бараг байдаггүй гэж хэлж болно.
Бондыг купонтой ба купонгүй гэж ангилдаг.
Купон гэдэг нь хугацаа өнгөрөх бүрийд байнга төлдөг тогтмол хүү авах эрх олгосон үнэт цаасны хэсэг юм.
Купоны төлбөр нь тодорхой тогтоосон үеүдэд тогтмол төлөх мөнгөний дүн.
Купонгүй бондын хүүг түүнийг эзэмшигчийн талаархи зохих мэдээллийг тусгасан тусгай бүртгэлийн дагуу олгодог.
Бонд гаргагч нь бондын хугацаа дуусахаас өмнө төлбөрийг нь төлөөд буцааж авах нөхцлийг гэрээнд тусгаж болно. Үүнийг эргүүлэн дуудах нөхцөл гэдэг.
Бондыг мөн 1. Хөрвөх чадвартай.
2. Хөрвөх чадваргүй гэж хоёр хуваадаг.
Хөрвөх чадвартай бонд гэдэг нь: хэсэг хугацаанд тодорхой хэмжээний энгийн хувьцаанд хөрвөх бололцоотой юм. Хөрвөх чадвартай бондыг урт хугацааны санхүүжилт буюу хөрөнгө оруулалтанд ашигладаг.
Бонд гаргагч нь шаардлагатай үед хугацаанаас өмнө мөнгөө төлж бондоо эргүүлж худалдан авах, түүнийг хэвээр нь буюу хөрвүүлж ашиглахыг хөрвөлт гэдэг.
Хөрвөх бондын гол онцлог нь хэрэгтэй үед түүнийг баталгаажуулж хөрвүүлэх эсвэл хэвээр нь ашиглаж болдогт оршино.
Төлбөрийн баталгаа гаргагч бондын үнийг хэвээр байлгах төдийгүй ямар нэгэн хэмжээгээр түүнээс ашиг олохыг эрмэлздэг. Хөрвөх бонд нь хөрвөх чадваргүй бондоос санхүүжилтийн хувьд зардал багатай байдаг.
Үүнээс гадна төлбөр хийх хугацаагаар бондыг ангилдаг ба хугацаанаас хамаарч зээлийн хүүг тогтоодог. Бондын хөрвөх чадвараас шалтгаалан төлбөр хийх хугацаа өөр өөр байдаг. Зээлдэгчийн төлбөрийн чадвар, зээлийн хэмжээ, эргэж төлөгдөх хугацаа нэн чухал байдаг. Бондын хүүгийн бүтцэд нөлөөлөх зээлийн хүүгийн өсөлт нь хугацаанаас хамаарч тогтох хүүгийн өөрчлөлтийг харуулна. Иймд янз бүрийн хугацаатай бондын өөр өөр боловч хугацаа уртасах тусам хүү өндөр байж болно.

Менежментийн ухаан

Хичээл 1
Борлуулалтын төлөөлөгч, ахлах худалдагч болон дэлгүүрийн менежер 3 өдрийн хоолондоо орохоор алхаж явна. Тэд нилээд хуучны бололтой дэнлүү олоод үрж үзтэл Шидтэн гарч ирэх нь тэр.

Шидтэн: Би та бүхний нэг хүслийг биелүүлье.

Ахлах худалдагч: Би эхэнд нь, би эхлээд гэж хэлээд. Намайг Бахамийн арал дээр аваачаад би тэнд завь худалдан авч сайхан амьдармаар байна гэж хэлэв.
Хүслээ хэлж дуусмагц худалдагч алга болчихов.

Дараа нь би, дараа нь би гээд худалдааны төлөөлөгч би Хавайн арал дээр хувийн массажист-тай амарч Пина Колада шимэн хайртайгаа баймаар байна гэж хэлээд мөн алга боллоо.

Одоо чиний ээлж гэж хэлэхэд менежер Би энэ 2-ыг цайны цаг дуусмагц буцааж авчирахыг хүсэж байна гэж хэлжээ.

Энэ түүхээс суралцах нь:

Эхлээд боссоо юу ярихийг сонсох нь чухал юм.

*********

Хичээл 2

Нэгэн бүргэд модны оройд суугаад юу ч хийхгүй байж байв. Жижиг туулай тэр бүргэдийг хараад би бас тань шиг суугаад юу ч хийхгүй байж болох уу? гэж асуув. Бүргэд болно гэж хариуллаа.

Тэгээд туулай бүргэдийн доор суугаад юу ч хийхгүй сууж байв. Гэв гэнэт үнэг гарч ирээд түүнийг идэж орхиж.

Энэ түүхээс суралцах нь:

Юу ч хийхгүй суух хүсэлтэй бол маш өндөрт суух нь чухал юм.


*********

Хичээл 3
Нэгэн цацагт хяруул бухтай ярилцана. Би чам шиг наад модон дээр чинь гармаар л байна гээд санаа алдаад даанч надад тийм хүч чадал алга гэхэд бух чи миний бааснаас идвэл хүчтэй болно. Эдгээр нь дүүрэн енергитэй гэж хэлжээ.

Цацагт хяруул бааснаас ч идэж гарч тэрээр эхний өдөр модны хамгын доод талын мөчир дээр гарч чаджээ.

Энэ мэтээр явсаар дөрөв дэх өдрөө модны дээр бахархалтайгаар гарч ирлээ. Тэрээр модны орой гарсантай баярлаж байтал фермер түүнийг хараад буудаж унагав.

Энэ түүхээс суралцах нь:

Бухын баас нь чамайг өндөрлөгт гаргаж болно гэхдээ чи тэндээ удахгүй юм.

*********

Хичээл 4
Жижигхээн шувуу өвлийн хүйтэнд өмнө зүгт нисэж явна. Маш хүйтэн салхитай байсан тул тэрээр газарт унасан байна. Газар унаад хөдөлж чадахгүй хэвтэж байтал үхэр хажуугаар нь гарахдаа түүн дээр баачихаад яваад өнгөрчээ. Баасан дунд хэвтэж байхдаа тэрээр ямар дулаан болохыг нь мэдэрч эхлэв.

Баас нь түүнийг сайхан дулаацуулж байв. Дулаацаж урам орсон шувуухай баярлаад дуулж эхлэв.

Хажуугаар өнгөрч байсан муур дууг сонсоод хүрч ирлээ. Тэр баасан дундаас шувууг олж бааснаас гаргаад идсэн байна.

Энэ түүхээс суралцах нь:

(1) Чамд дээр баасан хүн бүр чиний дайсан биш юм.

(2) Чамайг бааснаас татаж гаргасан хүн бүр чиний найз биш юм.

(3) Хэрвээ чи баасан дунд гүнзгий орсон бол амаа хамхисан нь дээр!

Орчуулж, Монголчилсон Лхагва.Э
3 дугаар сарын 27, 2009 он
Эх сурвалж http://zaluu-marketer.blogspot.com/

Амжилтанд хэрхэн хүрэх вэ?

Амжилтанд хүрэх хамгийн гайхамшигтай чадвар бол өөрийгөө ялах чадвар юм. Өөрийн гэсэн мөрөөдөл, түүндээ хүрэх гэсэн хүчтэй эрмэлзлэл тээн зогсолтгүй урагш тэмүүлбэл өнөөдөр биелээгүй зүйл маргааш биелэх болно. Хэрэв та ямар нэгэн зүйлийг хийхгүй байгаа бол энэ нь айдас-с болж байна гэсэн үг. Айдас гэдэг бол ямар нэгэн зүйл, эсвэл хэн нэгэнтэй нүүр тулах чадваргүй байдал л юм. Айдас амьдралыг удирдах үед сүүдэр таныг дагаж эхэлж байна гэсэн үг. Гэхдээ айдсаа үл хэрэгсэн тэр зүйлтэй нүүр тулгарсны дараа эргээд харахад тэр айдас ямар сул дорой, жижигхэн болохыг олж хардаг. Яагаад хүн бүр баян болдоггүйд та гайхаж байсан уу?

Тэгвэл дараах шалтгааныг уншаад ойлгох болно.
1. Мэдлэг боловсролоо хөгжүүл. Өнөөдөр хүн бүрийн өмнө дээд боловсрол эзэмших үүд хаалга чөлөөтэй. Та мэдлэгээ нэмэгдүүлэх боломж байсаар байхад сурах хүсэл сонирхол бага байдаг. Танд өнөөдөр олж байгаа мөнгө тань хангалттай санагдахгүй байгаа боловч сурах хүсэл сонирхол бага байдгаас ирээдүйд олж болох асар том боломжыг алддаг. Ялангуяа энэ байдал гэр бүлтэй, үр хүүхэдтэй, нас тогтосон хүмүүст илүү тохиолддог. Хэрвээ танд сурах боломж олдвол бүү алдаарай.
2. Төлөвлөгөө гарга. Бүх хүн амын дөнгөж 5% нь төлөвлөгөө гаргаж, тэдгээрийн 2% нь л төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг гэдгийг та мэдэх үү? Тэдгээр 2% бүгд санхүүгийн амжилтад хүрдэг. Хамгийн гол нь тэд төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд бүх хүчээ зориулдаг. Та яг 5 жилийн дараа ямар амьдралыг бүтээсэн байхыг хүсэж байна? Та 5 жилийн дараа дансандаа хэдэн төгрөгтэй болохыг хүсэж байна? Тэгвэл та энэ бүгдийг төлөвлөгөөгүйгээр хэзээ ч биелүүлж чадахгүй. Төлөвлөгөөгүйгээр энэ бүгд хий хосон яриа л болдог. Үүнд л төлөвлөгөөний утга учир оршиж байгаа юм. Тэгэхээр хүмүүсийн амжилтанд хүрдэггүй хамгийн чухал шалтгаан бол төлөвлөгөөгүй байдаг явдал юм. Хүн алдахын тулд төлөвлөдөггүй, харин амжилтанд хүрэхийн тулд төлөвлөдөг.
3. Цагийг үр бүтээлгүй бүү үр. Цаг бол алт. Та өөрт олдсон цаг хугацааг өөрийгөө хөгжүүлэхийн тулд зарснаар өөртөө хөрөнгө оруулж буй хэрэг. Тэгэхээр хий дэмий цаг үрнэ гэдэг нь та өөрийгөө үрж байгаатай яг адил юм. Одооноос та өөртөө цаг гарга, цагийг үр бүтээлтэй өнгөрөөе.
4. Буцах зам гэж байх ёсгүй. Магадгүй та хэт өндөр зорилго тавиад түүнд хүрэхдээ бүрэн итгэлгүй байж болно. Хэрвээ та байнга л эргэлзээд байвал одоо байгаа газраасаа нэг ч алхам урагшилж чадахгүй. Зарцуулсан бүх хүч, цаг хугацаа үргүй дэмий өнгөрнө. Тиймд шийдсэн л бол буцах зам гэж байх ёсгүй. Таны урд зорилгодоо хүрэх ганц л шулуун дардан зам байна. Хоосон эргэлзээнээс болж, өөр зорилгын хойноос үргүй гүйхээ болих хэрэгтэй.
5. Шийдвэртэй байдлаа хадгал. Таны оюун ухаан тодорхой, товч тушаалыг хүлээж байгаа. Зорилгодоо хүрэхдээ шийдэмгий байх хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ? Амжилтад хүрэх хүсэлтэй хэний боловч хамгийн чухал зан чанар нь шийдмэг байх явдал. Алдартай зкохиолч Брайан Трейсигийн зөвлөснөөр, “ Би өөртөө таалагддаг”, “ Би үүнийг хийж чадна” эсвэл “Би жилд …хэмжээний мөнгө олно” зэргээр өөрийн дотоод ухамсараа байнга цэнэглэж байх хэрэгтэй аж. Иймд шийдэмгий байж чадвал бүх хаалга таны өмнө нээгдэх болно.
6. Өр зээл. Хүмүүс хэтэрхий их өр тавьдаг боловч, түүнийгээ эргүүлэн төлөх арга хэрэгсэл нь маш өчүүхэн байдаг. Тиймээс маш их өрөнд ордог. Мөн мөнгөө зарцуулах ямар ч зарчим байдаггүй. Мөн ямар ч төсөв гаргадаггүй. Ингээд хүмүүс дандаа алдагдалд ордог. Тэгэхээр аль болох зээлээс татгалз. Энгийн асуудалд ч гэсэн шунал холилдвол ээдрээ үүснэ. Хувийн шуналаас ангижирсан сэтгэлгээ л жинхэнэ амжилтанд хүргэнэ.
7. Би чадна гэсэн хүсэл эрмэлзэлтэй бай. Толгойноосоо дийлдэх, ялагдах гэсэн бодол санааг авч хаях хэрэгтэй. Үүний тулд ямар нэг шинэ ажил эхэл. Тэгээд бүгдэд дуулдахаар “Би үүнийг хийж чадна” хэмээн хэл. Ямар ч байсан “оролдоод үзэх”, “хичээх” гэсэн ойлголт байх хэрэгтэй. Амжилт таны сэтгэл санааны өчүүхэн хэлбэлзлээс шууд хамаарна. Өнөөдрийн саятнууд ийм сэтгэлгээтэйгээр өөрийн карьераа эхэлж байсан юм. Хүсэл зоригоор жигүүрлэж, нэг л өдөр биелэх болно гэж үнэн зүрхнээсээ итгэж явбал хүнд бэрхшээлийг давж зорьсондоо хүрэх арга зам танд заавал олдох болно.
8. Одооноос хийж эхэл.Одоо хийж болох зүйлийг маргааш гэж хэзээ ч битгий хойшлуул. Хийгээгүйн нэг эсвэл зуун шалтгааныг хайж олох хэрэггүй. Ямар нэг шилдэг санаа төрмөгц түүнийг дэр дор нь хэрэгжүүлж эхэл. Тэгвэл тэр мөчөөс л төсөөлөх аргагүй сайхан мэдрэмж, их эрч хүч, баяр баясгаланг мэдрэх болно.
9. Шалтаг хэлэх маш амархан. Та үнэхээр мөнгөтэй болмоор байгаа бол мөнгөө хадгалж сурах ёстой. Хүмүүс маш олон шалтаг тоочиж мөнгө хадгалахаас татгалздаг. Тэр тусмаа залуу хүмүүс аль болох эрт мөнгө хадгалах хэрэгтэй. Хүн мөнгө хадгалахгүйгээр хэзээ ч мөнгөтэй болохгүй. Мөнгийг олох хэцүү ,харин үрэх маш амархан шүү.
10. Бусдыг даган дуурай. Хүн хэн нэгнээс үлгэр жишээ авч дуурайсанаар ашиг олох уу?, эсвэл гарз хохиролд хүрэх үү? Бидний хүндэтгэдэг, хайрладаг хэн нэгэн хүн, бусдаас илүү сайн сурдаг сурагч, багш, илүү их хайр татам найз, сайн мэргэжилтэн, сайн хүүхэд, сайн ээж аав нараас үлгэр жишээ авч, тэдэнтэй адил болох нь нэгэн том ололт биш гэж үү? Та өөрөөсөө илүү хэн нэгний өөрт хэрэгтэй гэсэн зүйлийг нь даган дуурайж амьдралдаа хэрэглээрэй.
Хүн баян болохын тулд, их суралцаж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Бусдаас илүү болохыг хүсвэл бусдаас илүү, илүү , бүр илүү суралцаж хөдөлмөрлөх хэрэгтэй болно. "Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн" гэдэгчлэн, их суралцаж, их хөдөлмөрлөн, ихийг бүтээх тусмаа, бусдаас онцгойрч, содон харагдах хүсэл нь арилдаг. Эрдэмтэй, ажилсаг хэрнээ энгийн даруу амьдарч байгаа олон хүмүүс бий. Харин амар хялбар аргаар баяжиж, зоволгүй мөнгө олж, зогсолтгүй жаргах хүслэн л хүнд их зовлон авчирдаг аж. Цаг ямагт өрөөл бусадтай өөрийгөө харьцуулж, дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх хүслэн, сэтгэлийг нь амраахгүй. Элдэв муу аргаар баяжиж, олны өмнө "од" болон гялалзаж, бусдын атааг хөдөлгөх сонирхолтой хүмүүсийг сурталчлаад байх нь, өнөөгийн залууст муугаар нөлөөлж буй. Эрдэм мэдлэг, ажил хөдөлмөргүйгээр баяжих, энэ хөдөлгөөн, хийрхэл хэдий болтол үргэжлэх бол...