Нүүр хуудас

Нүүр хуудас | Танилцуулага | Таны мэдлэгт | Хичээл | Холбоос | Холбоо барих |

Зарлал

Бизнес шинжилгээнүүд

PEST-шинжилгээний тухай.

 Бизнесийн стратеги буюу урт хугацааны төлөвлөгөө хийх явцад ашиглахад тохиромжтой энэхүү шинжилгээ нь улс төр, эдийн засаг, нийгмийн хүчин зүйлсийг тооцоолоход ашиглагддаг. Зарим үед PESTIE буюу нэмэлт хоёр хүчин зүйл, олон улсын байдал болон экологийн хүчин зүйлс нэмэгдэн орж ирснээр макро орчны өргөжүүлсэн судалгаа болох тохиолдол байдаг.
Энэ шинжилгээ нь зах зээлийн өсөлт, бууралтыг ойлгоход туслах стратегийн чухал хэрэгсэл гэж үздэг. Бизнесийн болон стратегийн төлөвлөлт, маркетингийн төлөвлөгөө, бүтээгдэхүүний хөгжлийн төлөвлөгөө болон судалгааны тайлангуудад өргөн ашиглагддаг. Түүнээс гадна компани шинэ зах зээл, шинэ оронд үйл ажиллагаа эхлэж байгаа үед энэ шинжилгээг ашиглах нь үр дүнтэй.

PEST шинжилгээний үндсэн ойлголтууд
Улс төрийн хүчин зүйлс :
-    Улс төрийн тогтвортой байдал
-    Үнийн зохицуулалт
-    Татварын бодлого

Эдийн засгийн хүчин зүйлс :
-    Дотоодын нийт бүтээгдэхүүн
-    Инфляци
-    Аж ахуйн нэгжүүдийн тоо
-    Айл өрхийн дундаж орлого
-    Эдийн засгийн өсөлтийн хувь
-    Ажилгүйдлийн түвшин
-    Зээлийн хүүгийн түвшин

Нийгмийн хүчин зүйлс :

-   Хүн амын өсөлт
-   Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь
-   Эрүүл мэнд, аюулгүй байдлын бодлого

Технологийн хүчин зүйлс :
-  Мэдээллийн технологи, интернэтэд гарч буй өөрчлөлтүүд
-   Технологийн өөрчлөлтийн түвшин

PEST шинжилгээний давуу талууд :
-   Хялбар, бага зардалтай
-   Бизнесийн орчны тухай мэдээлэл, ойлголтыг өгөх
-   Стратегийн төлөвлөгөө боловсруулалтыг дэмжих 
-   Шинэ төсөлд гарч болох аюулаас урьдчилан сэргийлэх боломжийг олгох
-   Давуу талуудаа харж, хөгжүүлэх боломжийг олгох

PEST шинжилгээний сул талууд :
-  Судалгаа гаргаж байгаа хүмүүсийн үзэл бодол нөлөөлсөн байдаг, баталгаа байхгүй
-  Их хэмжээний мэдээлэл цуглуулах нь ажиллагаа ихтэйгээс чухал мэдээллээ олж харахгүй байх, орхигдуулах сул талтай

- Энэ шинжилгээ нь зөвхөн гадаад орчныг судлах ба хэрэгтэй дүгнэлтүүдийг гаргахын тулд байгууллагын тухай мэдээлэлтэй хамтруулан анализ хийх шаардлагатай

Хэрхэн сайн PEST шинжилгээ хийх вэ?
PEST шинжилгээг хийснээр байгууллагын стратеги төлөвлөлт, шийдвэр гаргалтанд чухал нөлөөтэй хоорондоо логик уялдаа холбоо бүхий 4 үзүүлэлтийг гаргаж авдаг. Иймд сайн шинжилгээг хийхийн тулд зорилтот зах зээлийнхээ тухай ойлголтууд маш тодорхой гаргасан байх ёстой.
-Шинжилгээгээ эхлэхийн өмнө яг аль үзүүлэлтүүд манай компанийн хувьд нөлөөлөх хүчин зүйлс болох вэ гэдэг тал дээр ярилцаж шийдэх хэрэгтэй. Эдгээр хүчин зүйлс нь компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох нь чухал. Судалгааг хийх явцдаа компани ямар үзүүлэлтийг ямар учраас сонгож авсан, энэ үзүүлэлтүүд компанийн үйл ажиллагаа, өрсөлдөөний явцад ямар нөлөөллийг үзүүлж байдагийг харуулах нь чухал. Компанийн түүхэн явцад нэг л шинжилгээн дээр ажиллах нь том алдаа байдаг. Судалгааг хийхдээ өмнөх түүх болон ирээдүйн хандлагыг тооцохгүйгээр өнөөгийн байдлыг судлаж хийх ёстой.
-Судлагаа хийх материалуудаа сонин сэтгүүл, засгийн газрын агентлагууд, үйлдвэрлэлийн болон санхүүгийн шинжилгээ судалгааны материалуудаас олж авах боломжтой. 2-догч эх үүсвэрээс мэдээллийг авахдаа бодит байдал, найдвартай байдлыг нь анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд гарсан мэдээллийг ашиглахын өмнө бодит байдалтай зохицож байгаа эсэхийг урьдчилан шалгах нь чухал.

PEST судалгаагаар макро орчны нөлөөг судлаж мэдсэнээр байгууллагынхаа үйл ажиллагаа явуулж байгаа орчны тухай өргөн мэдээллийг авахаас гадна давуу талаа ашиглан бизнесээ өргөжүүлэх, орчны аюулаас урьдчилан сэргийлэх боломжийг олгодог стратегийн ач холбогдолтой юм. Стратегийн төлөвлөгөөг сайн гаргаж чадвал байгууллагын ирээдүйн өсөлт хөгжилийн зам нээгдсэнтэй адил байдаг. 
Свот шинжилгээний тухай:

Свот шинжилгээгээр та бизнесийхээ давуу тал, сул тал, боломж аюул зэргийг гаргаж ирдэг буюу илрүүлдэг. Свот шинжилгээ нь маркетингийн чухал нэг хэсэг болж байдаг.
Яагаад гэвэл бизнес өөрийхөө сул тал, давуу тал, аюул, боломжоо мэдэж авсанаар юундээр анхаарч, ямар маркетингийн арга хэмжэээ авах ёстойгоо мэдэж авдаг юм. Tийм ч учраас мракетингийн менежерүүдийн зайлшгүй хийж сурах ёстой зүйл яах аргагүй свот шинжилгээ байдаг.
Тэгвэл хэрхэн свот шинжилгээг  хийх вэ?
1. Хэрвээ та компьютер ашиглаж буй бол Microsoft Word өө нээгээрэй. Тэгээд 8 ширхэг нүдтэй хүснэгтийг гаргаж ир. Хамгийн дээд талын хөндлөн 2 нүдийг нарийн, түүний доод талын 2 нүдийг бүдүүн, түүний дараагийн 2 нүдийг мөн нарийн, хамгийн доод талын мөрөнд буй 2 нүдийг бүдүүн хийгээрэй.

2. Хамгийн дээд талын 2 нүдний эхэнд нь давуу талууд, харин дараагийн хайрцаганд нь сул талууд гэж бичих хэрэгтэй.

3. Хүснэгтийн 3 дах мөрөнд өмнөхтэй мөн адил байдлаар боломжууд, аюулууд гэж бичих хэрэгтэй.

4. Одоо харин хайрцагнуудаа бөглөж эхэлнэ. Давуу тал гэсэн нарийн нүдний доор байгаа бүдүүн нүдэнд таны зах зээлд оршин тогтноход нь тус болж буй давуу талуудыг бичих ёстой. Үүнд танай бизнесийн бүтээгдэхүүний патент, сайн үйлчилгээ, чанар, дизайн энэ бүхэн орох болно. Та давуу талуудаа жагсааж бичихдээ сум, зарим нэг үгнүүдийг ашиглаж болно.

5. Дараа нь сул талуудаа мөн дээрхитэй адил жагсааж бичнэ. Бүх бизнесүүдэд сул тал гэж байдаг. Та бизнесийхээ сул талуудыг жагсааж бичихээсэ бүү айгаарай. Шударгаар жагсааж бичих хэрэгтэй. Тэгэж байж таны хийж буй свот шинжилгээ үр дүнтэй байх болно. Хамгийн гол нь таны свот шинжилгээндээ бичиж буй зүйлс маш үнэн байх ёстой шүү. Үүнд хэрэглэгчийн үйлчилгээ муу, удаан, сав баглаа муу, эсвэл төрөл бага зэрэг сул тал гэсэн бүх зүйлсийг бичих ёстой юм.

6. Дараа нь боломж гэсэн хэсэгт шилжинэ. Та боломжуудаа харахдаа жилийн бус харин 6 сарын хугацаанд л хэрэглэгдэх тийм боломжуудаа гаргаж ирэх хэрэгтэй. Яагаад гэвэл зах зээл эдийн засгаа дагаад байнга өөрчлөгдөж байдаг тул уян хатан байхаар, мөн бага хугацаанд байгаад харин 6 сарын дараа дахин нэг хянаж, шинэчлэх ёстой юм.

7. Хамгийн сүүлд аюул гэсэн хэсгээ бөглөнө. Та энэ хэсэгт сул талуудыг оруулах ёсгүй. Яагаад гэвэл та сул тал гэсэн хэсэгт сайжруулах өөрчилөх ёстой гэсэн зүйлүүд буюу таны хянаж, өөрчилж, янзалж болно гэсэн зүйлүүдийг та бичсэн байх ёстой. Харин аюул гэсэн хэсэгт бол бизнесийн дотоод байдалтай хамааралгүйгээр бий болох нөхцөл байдлыг хамруулж үзэх ёстой. Жишээ нь: эдийн засгийн уналт, хууль тогтоомж гарах, байгалийн аюулт үзэгдэл гэх мэт.

8. Ингээд та свот шинжилгээгээ бөглөж дууссан тул одоо энэ шинжилгээгээ бизнес төлөвлөгөөтэй эсвэл маркетингийхээ төлөвлөгөөтэй нэгтгэх ёстой. Маркетингийн стратеги төлөвлөгөө свот шинжилгээндээр суурилж хийгдэх ёстой байдаг. Хэрвээ танай бизнесийн сул тал нь бүтээгдэхүүний сав баглаа нь муу эсвэл бүтээгдэхүүний төрөл бага зэргээр илэрч байвал та маркетингийн стратег, төлөвлөгөөндөө бүтээгдэхүүний төрөл сайжруулах талаар онцолж тусгах ёстой гэсэн үг.

9. Свот шинжилгээ маш нууцлалтай байх ёстой. Үүнийг зөвхөн байгууллага, бизнесийн дотоод ажилчид л мэдэх ёстой. Хэрвээ та свот шинжилгээгээ бусдад алдах аваас таны бизнесийн өрсөлдөгч таны эсрэг үйлдэл хийх боломжтой болно. Харин өрсөлдөгч компаныхаа давуу, сул талыг нээн илрүүлэх нь мөн таны бизнесийн хувьд маш их давуу талыг бий болгоно.