Нүүр хуудас

Нүүр хуудас | Танилцуулага | Таны мэдлэгт | Хичээл | Холбоос | Холбоо барих |

Зарлал

Эрүүл мэндийн зөвлөгөө

Шумууланд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах вэ? Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах

Шумууланд хатгуул нь хэн хүнд таатай байдаггүй. Шумууланд хазуулсан хэсэг нь эхлээд загатнаж дараа нь бага зэрэг улаан толбо үүсч улмаар цэврүүтэж түлэгдсэн юм шиг болдог. Энэ нь хүний бие организм тухайн шавьжны хатгалтын эсрэг хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл шумуулны шүлсэнд нэгэн өвөрмөц уураг бүхий бодис агуулагдсан байдаг бөгөөд улмаар хүний арьсанд нөлөөлж хэт эмзэг мэдрэмтгий болгодог аж.
Шумууланд хазуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ.
-Хэрвээ шумуул хазсан газар хүчтэй загатнавал хумсаараа хамаагүй маажиж болохгүй. Учир нь халдвар орж болзошгүй.
-Нэг аяга буцалсан бүлээн усанд нэг цайны халбага сода хийж сайтар уусгаад, шумуул хазсан газраа шавш.Хүйтэн усанд норгосон цэвэрхэн даавуу эсвэл үнэртэй ус, этилийн спиртийг бага зэргийн хөвөнд шингээгээд өвчтэй байгаа газраа тавь.
-Шумууланд хазуулаад 12 цаг өнгөрсний дараа загатнахгүй байвал фурацилины уусмалаар шавш.
-Фурацилиныг хөргөгчинд хийж хэсэг байлгасны дараа хөвөн эсвэл марлийг уг хандандаа норгоод хөндүүрлэж үрэвссэн газраа жин тавьж өг.
-Шумуул хазсан газар ногоорсон эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ олон хоног ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдэж улмаар үрэвссэн байвал харшлын эмчид хандах шаардлагатай.

Эрүүл байх 5-н зарчим


1.Сайн унтаж амрах. Тухайн хүний онцлогоос хамаарч 6-8 цаг унтахыг хангалттай гэж үздэг. Унтахаар орондоо орсон бол ном унших хэрэггүй.

2.Ходоод эрүүл байх.
вэТэгл хоол унданд дуртай, хоолны шингэц сайн байна. Ходоодны үйл ажиллагаа нь сэтгэл санаатай холбоотой байдаг. Сэтгэлийн зовиур шаналлаас болж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямардаг.

3.Инээж хөхрөх нь урт наслахын үндэс.
Инээхэд өрц, хэвлийн булчин  сайн ажиллаж, зүрх судасны үйл  ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин, нойр хоолонд сайн, сэтгэл санаа уужим болдог. Хэрэв элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч явах хэрэгтэй.

4.Түргэн шалмаг хөдөлгөөн.
Энэ нь эрүүл байх, урт наслахын нэгэн нууц. Байнгын идэвхитэй амьдрал хүний  сэтгэл санааг өөдрөг байлгаад зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг.

5.Хүний өтгөн саадгүй гадагшилж байх.
Ойролцоогоор хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг ба гадагшлуулахгүй бол хор ялгарч эхэлдэг. Өтгөн хатахаас сэргийлэхийн тулд өглөө босохдоо хүйсний дээд талд хоёр гараараа гурван минут зөөлөн дараад нэг аяга хүйтэн ус уугаарай.